Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Архангай аймгийн Жаргалант сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж олон түмнээ “Эрээн Хавиргат” хэмээн алдаршсан 1938 оны улсын наадмын түрүү бөх улсын арслан Б.Төрбат арслангийн (1904-1982) нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Уг барилдаанд Ховд аймгийн зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.
Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар болон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш нар тус тус үлдэв