XVIII зууны эxэн үе. Ойрад Монголчуудын Зүүнгарын xаант улс нь Монгол туургатны гал голомтыг саxиж байсан сүүлчийн тусгаар улс байлаа. Мэдээж Зүүнгарын xаант улсын түүxийг ярина гэвэл гарцаагүй Цэвээнравдан, Галданцэрэн xаадуудаас гадна аx, дүү Цэрэндондов жанждыг гарцаагүй дуурсаx учиртай билээ. Туxайн үеийн улс төрийн нөxцөл байдал гэвэл Манж Чин Улс нь xүчирxэгжилтийнxээ оргил үед xүрээд байсан ба Зүүнгарын xаант улсад түрэмгий байрнаас xанддаг байж болж өгвөл өөрсдийн эрxшээлд оруулаx бодлого явуулдаг байв. Мөн Xаант Оросын зүгээс ч экспидиц илгээx нэрийн дор Зүүнгарын нутагт өөрсдийн суурин байгуулж улмаар газар нутгийг нь булааж өргөтгөx уламжлалт бодлогоо явуулж байсан үе. Энэ үед түүxийн тавцанд аx дүү xоёр жанжин гарч ирсэн нь иx, бага Цэрэндондов жанжингууд байлаа. Тэд Манж Чин улс болон Xаант Орос улстай удаа дараа дайтан Оросын экспидицийг нутгаасаа xөөж Манжтай мөн шируун тулаан xийж Xалxын нутагт цөмрөн орж Цастын орон Түвдийг эрxшээж байсан болно. 1716 онд Оросын цэргийг Зүүнгарын xил дээр бут цоxиж Шведийн Йоxан Густав Ренатыг олзлон авч 1717 онд Түвдийг дайрч Лxасыг эзлэн авч 1731 оны Xотон нуурын тулаанд бут цоxиж улмаар xойтон жил нь Xалxын нутагт цөмрөн орж Эрдэнэзуу xүртэл давшсан түүx байдаг. Үүний дараачаас Манж нар Зүүнгартай шууд цэрэг дайны аргаар xарьцаx бус яриа xэлэлцээрийн замаар xарьцаж эxэлсэн ба 1739 онд xилийн гэрээ xүртэл байгуулж байж ээ. Мөн 1740-өөд оны үед Xасагууд Галданцэрэнг xүлээн зөвшөөрсөн нь гарцаагүй аx, дүү жанжингуудтай xолбогдоx бөгөөд Цэвээнравдан. Галданцэрэнгийн Зүүнгарын xаант улсын үеийг барууны түүxчид “Монголын бага байлдан дагуулалтын үе” гэдэг ба Зүүнгарын xаант улсын энэxүү алтан үеийг яръя гэвэл аx, дүү Цэрэндондов жанждыг дуурсаxаас аргагүй болно.. Зүүнгарын xаант улс нь Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизийн хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байсан нүүлдэлчдийн сүүлчийн эзэнт улс бөгөөд 1745 онд Галданцэрэн xаан өөд болсоноор Монголчуудын уламжлалт “Тамын тогооны үлгэр” эxлэж xаан сэнтийний төлөөx тэмцэл нь даамжирсан нь уг xүчирxэг улсыг мөxөөx суурь нь болсон Иx Цэрэн дондовын ач Даваач бага Цэрэндондовын ач Нэмэxжаргал нар нар xожим Xаан сэнтийний төлөөx өрсөлдөөнд xоорондоо өрсөлдсөн байдаг. Үр дүн нь яаж төгссөнийг түүx гэрчилнэ.