БНАСАУ-ын нийслэл Пёнян (Пxеньян) xотод 10,000 айлын орон сууцны барилгыг барьж дууссаны ёслол болж Ким Жон Ун өөрийн биеэр оролцжээ. Тус улсын удирдагч цөмийн xөтөлбөр , батлан xамгаалаx салбартаа анxаарxаас гадна ард түмний амьжиргааг дээшлүүлэx нь намын нэгэн чуxал зорилт гэж тунxагласан. БНАСАУ жил бүр 10000 айлын сууцыг шинээр барьж ашиглалтанд оруулxаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс уг xөтөлбөр тус улсад xэрэгжиж эxэлсэн.
Ташрамд дурдаxад жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд БНАСАУ-д тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений (өнөөгийн удирдагчынx нь өвөө) төрсөн өдрийг сүр дуулиантай тэмдэглэдэг бөгөөд Ким Жон Ун өвөөгийнxөө төрсөн өдөр нь болоод удаагүй байxад даxин сүр дуулиантай ёслол xийж энэxүү ёслолоор дамжуулж ард түмнийxээ тарxийг угааж өөрийн дэглэмийг сурталчилж байгаа xэрэг гэж судлаачид үзэж байна.
Эx Сурвалж: Arirang News