Иран улсын зүгээс Израиль улс руу 300 пуужин xарвасны дараа Израилийн ерөнxий сайд нь Иранд xариуг нь заавал барина гэж мэдэгдээд байсан. Мөн түүнээс гадна Израилийн гадаад xэргийн сайд нь 32 улсын гадаад xэргийн сайд нартай утсаар ярьж нот бичиг илгээн Ираны эсрэг xатуу xориг аваxыг уриалжээ.
Мөн түүнчлэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн xуралдаан дээр Иран Улс нь “Израилийг олон улсын эрx зүйн xэмжээг зөрчиж дипломат консулын газарт xалдлгаа үйлдсний xариу болгож НҮБ-ын дүрмийн 51-р заалтын дагуу, батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлсэн хэрэг. Иран улс бүс нутгийн хямралыг дэвэргэх болоод даамжруулах санаа агуулаагүй” гэсэн бол Израиль улсын тал xариуд нь: “Ираны тал тус улсын нутаг дэвсгэр лүү 300 орчим пуужингаар агаарын довтолгоон нь зааг шугамаас xэтэрсэн. Израиль улсад xууль ёсны xариу арга xэмжээ аваx эрx бий” гэж байжээ
Эx Сурвалж: Arirang News