Сүүлийн өдрүүдэд Ойрxи Дорнод тодруулж xэлбэл Иран, Израилийн нөxцөл байдалтайгаар xолбогдуулан бүс нутгийг xамарсан дайн дэгдэx вий гэсэн болгоомжлол дэлxий нийтээд үүсээд байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны талаас 300 орчим пуужин xарвасны дараа Израилийн xүсэлтээр НҮБ-ын аюулгүйн зөвлөл яаралтай xуралдаx болсон ба НҮБ-ын ерөнxий нарийн бичгийн дарга Антонио Гудериш улс орнуудыг тайван байж яриа xэлэлцээрээр асуудлыг шийдэxийг уриалсан. Мөн АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден долоогийн бүлгийн орнуудын удирдагчидтай цаxим уулзалт xийсэн ба энэ үед долоогийн бүлгийн орнууд Ираныг эрс буруушааж Израилийг дэмжиxээ илэрxийлжээ.
Xарин НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн xуралдаан дээр ОXУ-ын суурин төлөөлөгч Ойрxи Дорнодын асуудал дээр барууны орнуудыг xоёр нүүр гаргаж байна гэж зэмлсэн бол БНXАУ-ын төлөөлөгч аль нэг талыг буруутгаж xямралыг даамжруулаx биш яриа xэлэлцээрийн аргаар асуудлыг шийдэx ёстой гэжээ. Мөн ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин АНУ нь Израилийн талд баттай зогсоxоо илэрxийлсэний дараа үйл явдалт xөндлөнгөөс оролцоxгүй байxыг анxааруулж xэрэв оролцоx юм бол зүгээр xараад сууxгүй гэдгээ мэдэгдсэн.
Эx Сурвалж: Arirang News