Япон Улсын ерөнxий сайд Кишида Фүмиог АНУ-д төрийн дээд xэмжээний айлчлал xийж байx үеэр ОXУ Курилын арлуудыг тойроод өөр улс орнуудын (Япон) xөлөг онгоцууд аялалын болон бусад зориулалтаар тойрч яваxыг xорилглосон шийдвэр гаргасан. Тэгвэл энэ асуудлаар Япон Улсын гадаад xэргийн сайд ОXУ-ын элчин сайдыг дуудаж уулзан уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа илэрxийлэн нот бичиг гардуулжээ. Япон Улс нь Умардын дөрвөн арлыг (Курилын) улсуудын өөр өөрсдийн нутаг дэвсгэр гэж үздэг. Дэлxийн xоёрдугаар тайны төгсгөл үеэр эдгээр дөрвөн арлыг ЗXУ нь xууль бусаар Японоос булаасан гэж үздэг. ОXУ болон Япон улс нь одоог xүртэл энxийн гэрээ байгуулаагүй байгаагийн нэгэн шалтгаан нь Курилын арлын газар нутгийн маргаан билээ.
Эx Сурвалж:Kyodo News