Өрөг.мн сайт коронавирусээс үүдэн олон удаагийн хөл хорионд орж, бизнесийн орлого нь буурсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжин, үнэ төлбөргүй олон нийтэд сурталчлан ажиллаж байв. Бид сүүлийн 10 өдрийн хугацаанд олон улсын зэрэг хүртсэн Чойжин тэмплэ рестораны тухай, Богд уулын бэлд үүдээ нээж, өглөө 06:00 цагаас онгойдог кофе шопын талаар, 24 цагийн пүүзний хими цэвэрлэгээний үйлчилгээний талаар видео болон текст хэлбэрээр мэдээ сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Дээрх сурвалжилга тус бүр давхардсан тоогоор 50.000-150.000 мянган хүнд хүрчээ.
Улмаар бид гурван сарын хугацаанд 100 гаруй байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, олон нийтэд таниулсан юм.
Өрөг.мн сайтын хамт олон дэм дэмэндээ дээс эрчиндээ гэх Монгол ардын зүйр үгийг санаж, юу чадах түүгээрээ бизнес эрхлэгчдээ дэмжиж байсан нь энэ юм.
Ингэхдээ зөвхөн үндэсний үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгч, үйлчилгээний салбарынхныг хамруулж байв.
Манай редакц үнэ төлбөргүй гээд “халтуурдаагүй”. Чадварлаг, туршлагатай, сэтгэлтэй хамт олон чин сэтгэлээсээ, өөрийн юм шиг хандаж, бусдын бизнесийг олон нийтэд таниулахаар хичээн ажиллаж байлаа. .