Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 24,437.0 сая ам.доллар,экспортын худалдаа 15,184.5 сая ам.доллар, импортын худалдаа 9,252.5 саяам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5,932.0 сая ам.долларын ашигтай гарсан. 2021-2023 онд экспорт жилд дунджаар 26.3 хувиар, импорт 20.9 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 2023 онд экспорт 2,645.9 сая ам.доллар буюу 21.1 хувиар, импорт 548.1 сая ам.доллар буюу 6.3 хувиар тус тус өссөн байна. 2023 онд эрдэс бүтээгдэхүүний экспорт 13,145.6 сая ам.доллар болж, 2,602.3 сая ам.доллар буюу 24.7 хувиар өссөн нь нийт экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Эx Сурвалж: Улсын Иx Xурлын Тамгын Газар