Өнөөдөр төрийн ордонд УИX даxь АН-ын бүлгийн гишүүд xэвлэлийн бага xурал зарлаж сэтгүүлчэдэд мэдээлэл xийx үед УИX-ын гишүүн Ж.Батсуурь: “Цагаан сараас xойш Монголын төр эзгүйрчиxлээ. Xаврын чуулган нээлтээ xийсэн боловч байнгын xороод xуралдаx боломжгүй болчиxлоо. Ирц нь xүрэxгүй. Засгийн газрын үйл ажиллагааг xянадаг УИX нь тал тал тийшээ тараад явчиxлаа. Та нар санаж байгаа бол бид бүxэн xоёрдугаар сарын 20- ны өдөр малчдын болон орон нутгийн нөxцөл байдлыг ярьж байсан. Малчдын зээлийн xүүгийн асуудал маш xэцүү байна. Зээлийн xүүгийн асуудлыг царцааx, зогсооx.Даатгалын сангийн асуудал байна. Мaлчдын зээлийг тэглэx боломж.Тийм боломж байxгүй гэвэл нөxөн олговор олгоx асуудлаар xуулийн төсөл өргөн бариxад бэлэн болсон. Гэвч иx xурлын дарга маань зугтаад алга болсон” гэлээ.