Хотын стандартын мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв орчимд ажиллалаа. Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг ихээхэн зөрчил байгаа юм. Иймд хэв журам сахиулах байгууламж барих, газар доогуур хоёр давхар бүхий, төлбөртэй авто зогсоол байгуулах, ингэхдээ инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэхийг Хотын дарга нийслэл болон дүүргийн холбогдох албаныханд даалгав.
Эx СУрвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС