Долоо хоногийн эхний хагаст та бүхэнд таалгасан муурын багтай хүн бол УИХ-ын гишүүн Пүрэв-Очирын Анужин байлаа. Ингээд түүний тухай гурван сэжүүрийн тайллыг хүргэе.
Тайлал нэг.
Гишүүн асны охин гишүүн Даргын хүүхдүүд угсаа залгамжлан дарга болох үзэгдэл манайд түгээмэл ч аав хүү, аав охин хоёр хоёул гишүүн болсон тохиолдол тийм ч олон биш ээ. Тэгвэл П.Анужин гишүүний төрсөн аав нь УИХ-д хоёр ч удаа сонгогдож байсан Рэнцэнгийн Буд билээ. Тиймээс энэ хүн төрийн түшээ болохын сайн муу, сайхан муухайг эцгээсээ чамгүй суралцсан байж таарна.
Тайлал хоёр.
Хэвлэл мэдээллийн хамаарал П.Анужин гэдэг хүн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажилласан. Дипломатч, эрх зүйч мэргэжилтэй энэ бүсгүй "Монгол тулгатны 100 эрхэм", "100 чухал сэдэв", "70/76" зэрэг тв нэвтрүүлгүүд хийж, хөтлөгч продюсерээр нь ажиллаж байсныг хүмүүс сайн мэднэ. Харин тэр энэ олон чухал нэвтрүүлгээрээ хүмүүсийн "пи ар"-ыг биш өөрийгөө гишүүн болгох "пи ар" хийж байсныг нь хүмүүс төдийлөн мэдээгүй байсан юм.
Тайлал гурав.
Олныг шуугиулсан ор дэрний асуудал Түүнийг "100 эрхэм" нэвтрүүлэг хийж байх үедээ найруулагч Б.Баатартай дотно харилцаатай болсон гэх хэл ам олон жил хөвөрч байлаа. Зүгээр ч нэг хов жив төдий биш Херо Баатарын экс эхнэр жүжигчин Ч.Ундралтай ширүүхэн хэрэлдэж, хэл амаар доромжилж байгаа бичлэг цацагдсан нь гал дээр тос нэмсэн юм шиг л дуулианыг өрдсөн. Харин П.Анужин өөрөө нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож, энэ тухай ярихдаа нэг их уртаар санаа алдаад, "Энэ бол олон жил үргэлжилсэн шантааж. Намын Бага хурлыг чиглэсэн зохион байгуулалттай маш том бүлэглэлийн ажил…" гэж тайлбарласан байдаг. "Багтай хүн хэн бэ?" цуврал энэ дугаарынхаа тайллыг хүргэлээ. Ирэх даваа гарагт шинэ оролцогчийн багтай хэсгийг хүлээн аваарай.