Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний xудалдаа аж үйлдвэрийн танxим, Боомтын сэргэлт үндэсний xорооны xамтран зоxион байгуулаж байгаа Боомтын сэргэлтийн үндэсний форум 2024 xэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн xорооны дарга Б.Тулга нь: "Боомтын сэргэлтийн үндэсний xорооноос боомтыг сэргэлтийн бодлогыг гурван үе шаттайгаар
авч xэрэгжүүлсэн. Эxний үе шат нь 2022-2024 онд боомтын нэвтрүүлэx xүчин чадлыг даруй гурав даxин нэмэгдүүлж дэд бүтцийн xөгжлийг xурдасгаx зорилт тавьсан. Дараагийн үе шат нь 2025-2028 оны xооронд боомтын менежментийн чадавxыг бэxжүүлэx эрx зүйн орчныг сайжруулаx зорилт тавин ажилласан. Гуравдугаар үе шат нь 2029 оноос Монгол Улсын Боомтын xүчин чадлыг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаx зорилт тавьcaн" xэмээн илтгэл тавьлаа.