Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
УИX-ын төрийн байгуулалтын байнгын xорооны xуралдааны үеэр УИX-ын гишүүн Г.Ганболд: Тайланг харахад Шилэн дансны хэрэгжилтээс эхлээд олон үзүүлэлт тэглэсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс тайлангаа ирүүлээгүй, Байгаль орчин аялал жуулчлалын яамны нэг мэдээлэл ирээгүй гээд 0 тавьчхаж. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээллээ ирүүлээгүй гээд мөн баахан 0 тавьчхаар засаглал чинь муу байна гээд нийгэмд сөрөг мэдээлэл болох юм биш үү. Өнгөрсөн жилийн мэдээллээ копидоод тавьчихсан гээд тайлбар дээр нь байна. Ийм төрийн албан хаагч нартаа ямар арга хэмжээ авах вэ. Хэдэн хариуцлагагүй төрийн албан хаагчаас болоод засаглалын ажил нь уначихсан" xэмээв.