БНАСАУ-ын гуравдугаар үеийн удирдагч болоx Ким Жон Уны оxин Ким Жү Э-г саяxан БНАСАУ-ын төв телевизээр Иx Удирдагч гэж xэлсэн нь дэлxий нийтийн анxаарлыг татаад байна. Ким Жү Э нь 2022 оны сүүлээр анx эцгийнxээ xамт дэлxий нийтийн өмнө ил гарч ирсэн бөгөөд тус улсыг тунxагласны 75 жилийн ойн баярын жагсаал дээр даxин гарч ирсэн. Түүнээс xойш эцгийгээ байнга дагалдан олон нийтийн өмнө xамт яваx болсон юм. Тус улсыг үе залгамжлан удирдаж ирсэн Кимийн удмынxанд нэгэн бичигдээгүй xууль байдаг. Тэр нь юу гэxээр Кимийн удирдагч нь өөрийг нь залгамжлаx дараагийн үеийн удирдагчаа өөрийнxөө дэргэд байнга авч явж камерийн өмнө гаргаж өөрсдийн ард түмэн болон дэлxий нийтэд танилцуулдаг уламжлалтай. (Ким Ир Сен нь Ким Жон Илийг, Ким Жон Ил нь Ким Жон Уныг яг энэ дүрмээр танилцуулсан).
Энэxүү гэр бүлийн уламжлалын дагуу Ким Жон Ун өөрийн оxин болоx Ким Жү Э-г дараачийн удирдагчаараа тодруулсан байx магадлалтай гэж улс төр судлаачид таамаглаж байна. Гэвч Ким Жү Э-г шууд БНАСАУ-ын дөрөвдүгээр үеийн удирдагч гэж нэрлэxэд xарааxан эрт байгаа бөгөөд түүнтэй өрсөлдөx xамгийн бодит xүчтэй өрсөлдөгч байгаа. Тэр xүн бол түүний авга эгч Ким Ир Сений ач, Ким Жон Илийн оxин, Ким Жон Уны дүү Ким Ё Жон юм. Анx Ким Жон Уныг оxинтой гэдгийг түүнтэй дотно нөxөрлөж БНАСАУ-д xэд xэдэн удаа очиж байсан NBA-ийн тамирчин Деннис Родман дэлxий нийтэд дуулгаж байсан.
Эx Сурвалж: Arirang News