Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсад тулгарч буй зудын хүндрэлийг даван туулахад зориулж Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас 215 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болов.
Хүмүүнлэгийн тусламжийг хаваржилт хүндэрсэн Хэнтий болон Дорнод аймгийн 1000 гаруй малчдад “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаар дамжуулан олгоно.
Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас манай улсад тулгарсан хүндрэлийг даван туулахад Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран тусламж үзүүлж ирсэн.
Энэ онд Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Эx Сурвалж: Монгол Улсын Гадаад Xарилцааны Яам