Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Нэгэн үед эдийн засгийнхаа хэмжээгээр АНУ-г давж , дэлхийд тэргүүлэх байр суурьтай байсан Япон улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жилд саарсаар саяхан ХБНГУ-д гүйцэгдэж жагсаалтын 4-т бичигдэх болсон билээ. Япон улс 2016 онд бодлогын хүүгээ "хасах"-руу оруулж, -0.1 хувь болгож байсан ч өчигдөр буюу 18-ын өдөр Японы төв банкнаас Ковид-19 вирусийн цар тахал, Орос-Украйны дайнаас шалтгаалсан инфляц, санхүүгийн хүндрэлүүдийг бууруулах, саармагжуулах зорилгоор 0.1 хувь болгох шийдвэр гаргажээ.Энэ нь 2007 оноос хойш анх удаа буюу 14 жилийн дараа бодлогын хүүгээ өсгөсөн тохиолдол болж байгаа юм.