Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Дэлхийн технологийн салбарын тэргүүлэх метрополис хотын нэг болох Бенгалурт усны хомсдол үүсээд байна. Ус түгээх машин долоо хоногтоо нэг тонн устай ирж байгаа бөгөөд тус хотын хэдэн мянган иргэд ундны усаар тасалджээ.
Эмэгтэйчүүд хоосон усны саваа чирэн, цангаагаа тайлахаар дарааллаж байгаа аж. Бенгалур хотын захиргаанаас иргэдийг усны хэмнэлтэнд шилжихийг уриалсан бөгөөд гэр ахуйн ажлаа багасгахыг зөвлөжээ. Хотын усны 70 гаруй хувийг Бенгалур ба Карнатака мужийн өмнөд хэсгээр урсдаг гол усан зам болох Кавери голоос авдаг ажээ.