ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Атлантын далайг хөндлөн гулд нисэх чадлаараа гайхагдаж байсан Конкорд онгоцыг Бритиш Эйрвэйс авиа компаниас шилжүүлэн авч, сэргээн засварлаж, Манхеттанд олон нийтэд үзмэр болгон мөнхөлсөн байна. Тус төрлийн онгоц нь цагт 2172 километр цаг хурдалдаг байсан бөгөөд олон улсын агаарын тээврийн компаниуд зорчигч тээвэртээ ашиглаж байжээ. Гэвч хэт хурдан байдлаас болоод гарах дуу чимээ болон нислэгийн тийзийн үнэ хэт өндөр байгаагаас тус онгоцоор үйлдэх нислэгийг зогсоожээ. Зорчигч тээвэрт ашиглагдаж байсан ихэнх Конкордууд дэлхийн олон оронд мөнхийн зогсоолдоо зогсож байгаа юм.