Хаан банк гарааны бизнес эрхлэгчид, оюутан, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбараас анхлан инновацын төвөө байгууллаа.
Хаан банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдөл шинжилгээний газрын захирал Э.Нямцэнд:
Инновацын төв маань харилцагч төвтэй үйлчилгээг технологит суурилж, орчин үеийн шинэ шийдлүүдийг хурдтайгаар нэвтрүүлэхэд туслах чухал орчин бий болгох зорилготой. Энэ орчин нь зөвхөн банкны ажилтан гэлтгүй банктай хамтарч ажилладаг гарааны бизнес эрхлэгчид, боловсролын байгууллагуудтай хамтарсан туршилтыг хийх боломж олгож байгаа.
Энэхүү ногоон оффис маань сэргээгдэх эрчим хүчээр тоноглогдсон. Дээвэр дээр байгаа нарны хавтангууд болон шилэн пасат дээр байгаа нарны хавтангууд энэ оффисын эрчим хүчний 20 хувийг хангаж байгаа.
Мөн их сургуулиуд заавал банктай гэрээ хийх шаардлагагүй ба шууд ирээд туршилт, судалгаагаа хийх боломжтой гэв.
Энэхүү инновацын төв нь хүүхдийн 100 дахь ХААН банкны Сөүл оффисын 3 давхарт байрладаг. Нийт 200 м.кв тохижилт бүхий 24 хүний суудалтай оффисын өрөө, хурал, уулзалтын өрөө, туршилт судалгааны өрөө, амралтын хэсгүүдээс бүрдэх бөгөөд аливаа шинэ санааг эрэлхийлэх хүсэл сонирхолтой оюутан залуучууд, бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй байна.