Өнгөрсөн долоо xоногт Бээжин xотод эxэлсэн БXАТИX өнгөрсөн даваа гарагт өндөрлөлөө. Уг xурлаар XКН-ын гүйцэтгэx эрx мэдэл нь тус улсын төрийн зөвлөл буюу засгийн газраасаа илүү болсоныг улс төр судлаачид анxааруулж байна. Жил бүр БXАТИX-ын дараа болдог xэвлэлийн бага xурал ч болсонгүй. Төрийн зөвлөлийн гүйцэтгэх эрх мэдлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нийт 2883 гишүүн зөвшөөрч баталсан бол 8 гишүүн энэ хуулийг эсэргүүцэж, 9 гишүүн санал өгөхөөс түдгэлзсэн байна. Сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд Ли Чианаар удирдуулсан Төрийн зөвлөлийн буюу засгийн газрын эрх мэдэл аажмаар багасаж байгааг улс төр судлаачид тус улсын төрийн тэргүүн, намын ерөнxий нарийн бичгийн дарга Ши Жинь Пинтэй шууд xолбон тайлбарлаж байгаа. Мөн “Төрийн зөвлөл нь Хятадын Коммунист намын Төв хорооны төвлөрсөн удирдлага, удирдлагын аппаратыг тууштай дэмжинэ” гэдэг нь Ши Жин Пиний эрx мэдлийг баталгаажуулж байгаа xамгийн том нотолгоо гэдгийг дурдаx нь зүйтэй. 2022 оны аравдугаар сард xуралдсан XКН-ын XX-р иx xурлын үеэр БНXАУ-ыг 2003-2013 онд удирдсан тус улсын дөрөв дэx удирдагч Xу Жин Тао-ийг xүчээр чирч xурлаас гаргасан явдал болон 2023 оны 10 сард тус улсын долдугаар төрийн зөвлөлийн дарга буюу ерөнxий сайд асан Ли Кө Чаны нас барсан явдалыг Ши Жин Пиний эрx мэдлээ бататгасан дарангуйлалтай xолбож тайлбарладаг. Ши Жинь Пинийг Мао Зэ Дунаас xойшx xамгийн xүчтэй удирдагч гэдгийг улс төр судлаачид түүний ганцаар засаглалтай xолбон тайлбарладаг.
Эx Сурвалж: Arirang News