Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр +2…-3 градус, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр +2…+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +1…+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +1…+3 градус орчим байна.
05 цагт Улаанбаатарт: -9 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнa