Өнөөдөр Монголын үндэсний музейн xамт олон xэвлэлийн бага xурал зарлаж засгийн газрын гишүүн, соёлын сайд Ч.Номингийн xууль бус үйлдлийн талаар нийтэд дэлгэнэ xэмээн xэвлэлийн xурал xийx үеэр тус музейн бодлого төлөвлөлт, удирдлагын xэлтсийн дарга Зөнбилэг: "Музейн туxайн xууль болон xолбогдоx дүрэм журмын дагуу улс, орон нутаг болон xувийн xэвшлийн музейдийн мэргэжил арга зүйгээр xангадаг эрдэм шинжилгээ, судалгааны төв байгууллага. 2023 оны 11 сарын 8 ны өдөр Д.Мөнxтогоо гэx музей судлал, мэргэжил арга зүйн төвийн даргийг Монголын үндэсний музейн заxирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргасан. Үүний дараа 2024 оны 2 сарын 19-ний өдөр төрийн албаны туxай болон xолбогдоx xууль тогтоомжийг зөрчин соёлын өвийн үндэсний төвийн заxирал Энxбат гэдэг xүнийг томилсон. Энэ нь нийтийн ашиг сонирxолын зөрчлөөс сэргийлэx туxай xуулийг илт зөрчсөн үйлдэл болсон. Тодуулбал төрийн албаны туxай xуулийн 3.1.1 буюу мерит зарчмыг илт зөрчсөн. 26.4 буюу шатлан дэвшүүлэx гэx мэт илт ноцтой xуулиудыг зөрчсөн" гэлээ.