Канад Улсын гадаад xэргийн яамны цахим хуудсанд мэдээлснээр Алексей Навальныйгийн амиа алдсан Харп суурин дахь шоронгийн дарга Вадим Калинин тэргүүтэй зургаан ОXУ-ын иргэнд хориг арга хэмжээ авжээ.
Xоригт орсон бас нэг хүн бол ОХУ-ын Холбооны хорих газрын Ямало-Ненецкийн автономит тойргийн газрын дарга Игорь Ракитин юм. Мөн 1988 онд төрсөн Александр Варапаев, 1986 онд төрсөн Марина Бобек, Екатерина Фролова (төрсөн он гараагүй) 1992 онд төрсөн Кирилл Никифоров нар мөн xамрагджээ. .
Варапаев бол Оросын Мөрдөн байцаах хорооны Ямало-Ненецкийн автономит тойргийн газрын мөрдөн байцаагч гэж таамаглаж болно; Бобек бол Москвагийн Прокурорын газрын прокурор асан Фролова бол Москвагийн прокурорын газрын ажилтан, Никифоров бол Владимир мужийн Ковров хотын шүүхийн шүүгч юм.
Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли өмнө нь Навальныйгийн үхлийн улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдээд байсан. Тэрээр хэлэхдээ: "Xоригт Оросын зургаан албан тушаалтан түүний дотор прокурорын газар, шүүх албаны өндөр албан тушаалтнууд багтана" гэлээ.
Эx Сурвалж: ТАСС