Мета компанийн гүйтэцтгэх захирал Марк Цукерберг өнгөрсөн долоо хоногт Азийн улс орнуудад очжээ. Түүний уулзалтын гол зорилго нь Азийн тэргүүлэгч эдийн засагтай, хиймэл оюуны салбарт оруулах хөрөнгө оруулалтаараа толгой цохиж буй улс орнуудын төрийн тэргүүдтэй уулзаж, хиймэл оюуны салбарын бодлого, зохицуулалтын талаар санал бодол солилцох байсан юм. Тэрбээр эхлээд Япон улсад очсон бөгөөд түүнийг Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио хүлээн авч уулзсан. Тэд хиймэл оюуны хурдтай өсөлт, хөгжлийн улмаас ирээдүйд үүсч болох эрсдэл болон боломжийн талаар ярилцсан хэмээн албаныхан мэдээлсэн. Уулзалтын дараа Марк Цукерберг хэвлэлийнхэнд хандан Япон улсын ерөнхий сайдтай хийсэн уулзалт нь тун үр өгөөжтэй байсан хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Марк Цукербергийн уулзалт цааш БНСУ-аар үргэлжилсэн юм. Түүнийг БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл хүлээн авч уулзсан . Уулзалтын үеэр талууд Мета компани БНСУ-ын технологийн компаниудтай хиймэл оюуны салбарт хэрхн хамтарч ажиллах боломжтой талаар хэлэлцсэн бөгөөд ерөнхийлөгч Юн Сук Ёл хамтын ажиллагааны бүхий л хэлбэрийг дэмжин ажиллахаа Марк Цукербергт амласан хэмээн БНСУ-ын төрийн ордоны хэвлэлээс мэдээлсэн. БНСУ-ын хувьд ухаалаг электрон хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг Марк Цукерберг уулзалтынхаа дараа онцлон хэлж байв. Тиймээс Мета компанийн хувьд БНСУ-ын технологийн компаниудтай хамтарч ажиллах нь хиймэл оюуны хөгжүүлэлтэд нь үнэтэй хувь нэмэр оруулах аж.
Эx Сурвалж: Livemint.com