Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 52498 км зам гаргах шаардлагатайгаас орон нутгаас 31 мянган км зам гаргаж 2557 өрхөд хүрсэн. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас 28632 км зам гаргаж 1261 өрхөд хүрчээ. Ингэснээр нийт 50 085 км зам гаргаж 3 818 өрхөд хүрсэн бөгөөд 95.1 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргээд байна. Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг хийж байгаа бөгөөд 14 аймгийн 111 суманд хүргэнэ.
УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж мөнгө болон бараа материал хандивласаар байгаа. Өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа материал цугласан. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас долоон аймгийн 64 сумын 17 мянга гаруй өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР