Английн Плимут хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ. Мэргэжилтнүүд тус бөмбөгийг нэн даруй далайд хаяж, дэлбэлсэн байна. Энэ ажиллагааг явуулахын тулд аюулгүй байдлын үүднээс тодорхой бүс нутгийн 10 мянга гаруй иргэнийг бүслэхэд хүрчээ. Хотын захиргаа энэ үйл ажиллагаанд оролцсон бүх л иргэддээ талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн мэргэжилтнүүд тус бөмбөгийг дэлбэлэх бүх аргыг бодолцож үзсэний үндсэн дээр далайд дэлбэлэх шийдвэр гаргаснаа тайлбарлажээ. Бөмбөгийг тээврийн машинд болгоомжтойгоор ачиж, дараа нь далайд гулсуулан унагажээ. Эрх баригчдын зүгээс энэ ажиллагаанд “амь насаа дэнчин тавин байж оролцсон” мэргэжилтэн, судлаач нарт талархал илэрхийлж, Плимут хотын хувьд түүхэн үйл явдал боллоо хэмээжээ.