Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный хоёрдугаар сарын 16-нд хорих ангид байхдаа амиа алдсан. Түүнийг нас барсныг хорих ангиас мэдэгдмэгц барууны орны удирдагчид эмгэнэл илэрхийлэн, ОХУ-ын зарим хотуудад иргэд цэцэг өргөн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Харин түүний ээж Людмила Навальный өөрийн цахим хуудастаа бичлэг оруулсан байна.
Тэрээр хэлэхдээ:
- “Хуулийн дагуу хүүгийн минь цогцсыг бидэнд өгөх ёстой, гэвч хорих ангийн зүгээс цогцсыг өгөхгүй, эсрэгээрээ биднийг сүрдүүлж Алексейг хаана хэрхэн оршуулах талаар шалаанд оруулсан. Энэ бүгд Кремл болон Мөрдөх шалгах товчооноос ирсэн захиалга. Би хүүгийнхээ үхлийг нууц хэвээр үлдээмээргүй байна.
- Намайг шинэ булшин дээр нь аваачиж, “Хүү чинь энд хэвтэж байгаа” гэж хэлнэ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү бичлэгийг надад дарамт ирж байгаа болохоор хийж байна. Би ямар нэгэн онцгой болзол нэхээгүй, бүгдийг хуулийн дагуу болгохыг л хүсэж байна. Хүүгийнхээ цогцсыг л даруйхан авмаар байна” гэж дурджээ.