
Энэ сарын 24-нд Венесуэлд болсон газар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 1400-г давжээ.
Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 3360-д хүрч, 3100 хүн орон гэргүй болж, ор сураггүй болсон иргэдийн тоо 68 900-д хүрчээ.
Венесуэлийн онцгой байдлын аврагчдын гамшгийн дараах ажиллагаанд туслахаар Мексик, Эль Сальвадор зэрэг улсын аврах багийнхан ирээд байгаа бол Вашингтон Венесуэлд 150 сая ам.долларын тусламж үзүүлж, тус улсын эсрэг тогтоосон хоригуудаа сулруулахаа амлаад байна.
Өнгөрсөн лхагва гарагийн орой орон нутгийн цагаар 18:04 цагт Венесуэлийн Яракуй мужийн Сан Фелипе хотын ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Уг газар хөдлөлт бүртгэгдсэнээс хойш 40 секундийн дараа Венесуэлийн газрын тосны томоохон үйлдвэрүүд байрладаг Яракуй мужийн Юмаре хотоос зүүн өмнөд зүгт 23 км зайд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсад сүүлийн 100 гаруй жил бүртгэгдээгүй хүчтэй газар хөдлөлт болоод байна. НҮБ-ын тооцоолсноор тус газар хөдлөлтийн улмаас Венесуэл улс 6.7 тэрбум ам.долларын шууд хохирол амсжээ.
Эх сурвалж: The Guardian









