Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай ЕБС-ийн барилгын ажил 80 хувьтай байна. Тус сургуулийн барилга ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад орох юм. Барилгын гүйцэтгэгчээр "Их эрин констракшн" ХХК ажиллаж байна.
Жаргалант суманд зудын нөхцөл байдалтай холбоотой отрын бүсэд өвөлжиж, хаваржиж байгаа өрхийн 60 гаруй хүүхэд хичээлдээ ирж чадахгүй болсон. Иймд сурагчдыг отрын бүс нутагт ойр байгаа сургуулиудад түр шилжүүлэн сургах, бие даан ажиллах дасгал даалгавар хүргэх, хоцрогдол арилгах тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.
Жаргалант сумын ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангийн 228 сурагч “Eduten” платформыг ашиглан суралцаж байгаа бөгөөд гүйцэтгэл 76 хувьтай байна гэж сургуулийн удирдлагууд хэлэв. Мөн нэг ангийг нөхөн хангалтын зардлаараа цахим болгон тохижуулсан. “Eduten”, “Pearson” платформд 29 таблет ашиглан сургалтаа явуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ