Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу e-barimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 42 918 745 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1,
- 7 орон таарсан 4,
- 6 орон таарсан 38,
- 5 орон таарсан 342,
- 4 орон таарсан 3958,
- 3 орон таарсан 38918 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 12646 азтан, Баянзүрх дүүрэг 5522 азтан, Баянгол дүүрэг 5498 азтан, Сонгинохайрхан дүүрэг 4539, Хан-Уул дүүрэг 4204 азтан , Чингэлтэй дүүрэг 3270, Орхон аймаг 809 азтан тохирол таарсан байна.
Эx сурвалж: Монголын татварын алба