2024 оны хоёрдугаар сарын 22-ноос 2024 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэж байна.
22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд тал хээрийн нутгаар, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
22, 23-нд өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -21…-26 граус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.
Эх сурвалж: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар