Валентины баярыг тохиолдуулж, дэлхий даяар шоколадны эрэлт нэмэгддэг. Тэгвэл сүүлийн үед какаоны үнэ хурдацтай өсөж, улмаар шоколад үйлдвэрлэгчид ашигтай ажиллахад хүндрэлтэй болжээ. Тухайлбал, какаоны үнэ хэт өсөж буй үзэгдэл болон худалдан авагчдын эрэлт буурсан нь шоколад үйлдвэрлэдэг компаниуд ажилчдадаа цомхотгол хийхэд хүртэл хүрчээ . Дэлхийн какаоны 60%-ийг Баруун Африкийн орнууд боловсруулдаг. Харин Баруун Африкт гарсан цаг уурын үзэгдлүүдийн улмаас какаоны ургац гэмтэж, нийлүүлэлт буурсан байна. Үүнээс болж какаоны үнэ өнгөрсөн сараас хойш 40%-аар өсжээ. Мөн элсэн чихэр болон какао хураагчдад олгох цалин урамшуулал зэрэг бусад хүчин зүйлсийн зардал мөн нэмэгджээ. Тиймээс какаоны нийлүүлэлт буурч, какаоны үнэ өссөн тул шоколадны компаниуд үнээ нэмэх шаардлагатай болж байгаа аж. Өнгөрсөн оны валентины баяраар шоколад, чихрийн борлуулалт 4 тэрбум ам.долларыг давж байжээ.