БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлын эхнэр, тэргүүн хатагтай Ким Кион Хи нэгэн пастороос “Dior” брендийн цүнх авч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Дөрөвдүгээр сард болох Ерөнхий Ассамблейн сонгуулийн өмнө энэ бичлэг цацагдсан нь Юн Сук Ёлын намд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байсан юм. Тэгвэл тус бичлэг цацагдсанаас хоёр сарын дараа БНСУ-ын ерөнхийлөгч тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ бичлэгийг хийсэн хүн нууцаар бугуйн цагандаа камер зүүж орсон байсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл зохион байгуулалттай байсан гэж харагдаж байна. Түүнчлэн энэ бичлэгийг хийгдсэнээс нэг жилийн дараа цацаж байгаа зэрэг нь улс төрийн шинжтэй үйлдэл гэдэг нь илт байна” гэжээ. Гэхдээ түүний эхнэрийн үйлдэл буруу байсан гэдгийг Юн Сук Ёл хүлээн зөвшөөрсөн байна. БНСУ-д ерөнхийлөгчийн ойрын хүмүүс хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан ч тэргүүн хатагтай холбогдсон тохиолдол байхгүй билээ.