Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
“Gen Z” буюу 1996-2010 онд төрсөн үеийнхэн өмнөх үе болох “Миллениал”-аас ч хөгшин харагддаг болсон тухай нийтлэлийг Vogue сэтгүүл онцоллоо.
Үүнийг дагаад Z үеийнхний дунд хөгшрөхөөс айдаг хандлага нэмэгджээ. Нэн ялангуяа, 1996-2010 онд төрсөн хүмүүс орчин үеийн нийгэмд буюу дижитал эрин үед төрж, өссөн. Тиймээс ч дэлгэцээр үзэж буй хэдэн зуун хүнийг хараад тэдний өөртөө итгэх итгэл, царай зүсний гоё сайхныг үнэлэх үнэлэмж ч мөн нэмэгддэг аж.
Инфлүэнсер, олны танил хүмүүс филтер хэрэглэж, ботокс гэх мэт гоо сайхны аливаа ажилбарыг өөртөө хийх нь ихэссэн. Энэ нь тэднийг наснаасаа эрт хөгшин харагдахад хүргэдэг талаар уг нийтлэл онцолсон байна.