Манай улсад сүүлийн 20 жил амьсгалын замын өвчин нэгдүгээрт байгааг АШУҮИС-ийн уушги, харшил судлалын тэнхмийн тэнхмийн дэд профессор Б.Солонго хэлж байлаа. Энэ нь насанд хүрэгчдийн хувьд ч, хүүхдүүдийн дунд ч ялгаагүй байгаа юм. Одоо хичээл сургууль эхэлж, цагаан сарын баяр болох гэж байгаа учир иргэдийн бөөгнөрөл ихсэж байна. Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, эмчлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Тэрээр “Олон нийтийн газар явж ирсний дараа гэртээ орж ирээд, гараа тогтмол угааж хэвших. Ам, хамар, хоолойгоо содын уусмал, зориулалтын халдвараас сэргийлэх септитин уусмал хэрэглэж хэвших хэрэгтэй. Амьсгалын замын архаг халдвартай, архаг хууч өвчтэй хүмүүст септидин хэрэглэхийг зөвлөдөг. Ингэснээр амьсгалын замын цочмог халдвараар өвдөх эрсдэлийг бууруулдаг.
Хүүхэд халуурлаа гээд шууд халуун буулгах эм өгөхөөс илүү амьсгалын дээд замын дотор хамар, амны хөндийг содтой ус, зориулалтын ариутгалын уусмалаар угааж, цэвэрлэх, халуун бүлээн шингэн бага багаар ойрхон уух зэрэг дэмжих эмчилгээг эхний 3-4 хоног хийх ёстой. Долоо хоногийн дараа шинж тэмдэг арилахгүй улам гүнзгийрч, цэр, нус ногоон өнгөтэй болж, халууралт зогсохгүй байвал зайлшгүй эмчид хандах шаардлагатай.
Насанд хүрэгчдийн хувьд амьсгалын замын архаг өвчтэй, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, архаг бронхиттой, астамтай хүмүүсийн өвчин сэдрэх шалтгаан нь амьсгалын замын халдвар байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд идээтэй цэр их хэмжээгээр гарах, цэрний өнгө нь ногоон эсвэл шаргал өнгөтэй болж байвал цэр ховхлох, шингэлэх эмүүдийг зөвлөдөг. Цэр ховхлох, шингэлэх эмүүдээс өтгөн, зунгааралдсан цэр гарч байгаа тохиолдолд а-флю, флюлесс гэдэг эмүүдийг зөвлөдөг. Үүнээс а-флюг хоёроос дээш насны хүүхдэд хэрэглэх боломжтой. Цэр ховхлох эмийг аль болох үдээс өмнө уухыг зөвлөж байна. Манайхан өдөрт 2-3 удаа ууна гэхээр өглөө, орой ууна гэж ойлгодог. Орой цэр ховхлох эм уухаар шөнөжин ханиалгаад, унтаж чаддаггүй. Хэрвээ цэр ховхлох эм ууж байгаа бол өглөө, өдөр. Хэрвээ өдөрт нэг удаа уугаарай гэж эмч зөвлөсөн бол үдээс өмнө аль болох 12,14 цагаас уух хэрэгтэй. Бага насны хүүхдэд читамон хэрэглэхэд илүү үр дүнтэй байгаа нь ажиглагдаж байна. Читамонд агуулагдаж буй сахарын хэмжээ бага байдаг учраас харшлын шалтгаант ханиалга харьцангуй бага байдаг.
Сүүлийн жилүүдэд шалтгаан тодорхойгүй, намдахгүй удаан хугацаанд ханиагаад байна гэсэн хүмүүс маш их байна. Бидний ажиглаж байгаагаар ихэвчлэн ковидын дараа ханиалга их хэмжээгээр ажиглагдаж байна. Бид энэ хүмүүст Европ эмүүд хэрэглэхийн зэрэгцээ уламжлалт түүхий эдээс гаргаж авсан орчин үеийн эмийн хэлбэрт оруулсан эмүүдийг хэрэглэхийг зөвлөдөг. Архаг ханиалгатай, амьсгалын замын суурь өвчтэй хүмүүсийн хувьд ханиалга намдаах зорилгоор дарвуу тавыг орчин үеийн хэлбэрт оруулаад дармон болгосон. Энэ эмийг 1-2 шахмалаар өдөрт гурван удаа удаан хугацаагаар архаг ханиалгатай хүмүүст хэрэглэж үзэхэд хүмүүсийн ханиалга намдах, холдох үр дүн ажиглагдаж байна. Амьсгалын замын цочмог халдвартай өвчтөнүүдийн хувьд цочмог үедээ хэрвээ энэ эмийн найрлагад орсон түүхий эдийн харшилгүй, харшлын шинж тэмдэг илрэхгүй байгаа бол богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.