НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан 2023 оны аравдугаар сарын 12-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэн, НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар дэмжсэн. Улмаар НИТХ-аас тогтоол баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулсан билээ. Тэгвэл тус хугацаанд Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагын шинэ баг багц хуулийн хүрээнд 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулаад байгаа юм. Нийслэлийн удирдлагын багийн хийсэн онцлох ажлыг Хууль, эрх зүйн орчин, Тохижилт бүтээн байгуулалт, Хот, нийтийн аж ахуйн ажил, Нийтийн тээврийн парк шинэчлэл гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд танилцуулж байна.
1. Хууль, эрх зүйн орчин
Улаанбаатар хотын авто замын даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батлуулна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцны стандарт нормыг боловсруулна.
Дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, хашааг орон сууцаар солих ажлыг зохион байгуулна.
Газар чөлөөлөлтийн нөлөөллийн бүсэд буй иргэдийн 65 хувь нь дэмжсэн тохиолдолд газрыг албадан чөлөөлж, нөхөн олговрыг төрөөс олгоно. Ингэхдээ газрыг бэлэн мөнгөөр солих, түр орон сууцаар хангаж дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлүүлэх, эсвэл газрыг орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олгохгүй байх. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга нар газар олгохыг хориглоно.
Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд:
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед;
Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;
Царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.
2. Тохижилт, бүтээн байгуулалт
-БГД-ийн 24 дүгээр хороо буюу “Алтай” хотхонд сургууль барих 8000 ам метр талбай
-БГД-ийн 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2000 ам метр талбай
-БГД-ийн 25 дугаар хороонд сургууль барих 4000 ам метр талбай
-БЗД-ийн 36 дугаар хороонд сургууль барих 4002 ам метр талбайг нийслэлд шилжүүлэн аваад байна. Эдгээр байршилд нийт 18002 ам метр талбайг шилжүүлэн авсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцүүлэн эхлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барих талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг нураалаа.
ХУД-ийн 15-р хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг татуулж, Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт 300 метр урт, 1.2 метр өргөн явган зам хийлээ.
БЗД-ийн 26 дугаар хороо, “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам бүхий 900 метр замын газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн.
СБД-ийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгууллаа.
СБД-ийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг иргэдийн аюулгүй байдлыг хангасан, бүрэн камерын систем бүхий анхны “Ногоон гудамж” болголоо.
3. Хот, нийтийн аж ахуйн ажил
-Ногоон байгууламжийн арчилгаа,
-Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт,
-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/,
-Гадна зар сурталчилгаа,
-Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/,
-Нохой, муур устгалын үйл ажиллагаа,
-Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ,
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх,
-Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг хариуцан ажиллаж эхлэв.
Энэ хүрээнд Хот тохижилтын газар, УБЗАА-ны албан хаагч, машин техник хэрэгслийг дүүргүүдэд хуваарилсан. Хот, нийтийн аж ахуйн ажлын зохион байгуулалтыг шинэчилснээр уг ажлыг илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах боломж бүрдэж байна.
Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг худалдаж авлаа. Тодруулбал, экскаватор 7, бульдозер 6, авто самосвал 4, бутлагч 4, нягтаршуулагч 1, усны машин 2, пик-ап 1, чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг худалдан авсан юм.
Эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх
Мал гаргах
Суурьшлын бүсэд малын гаралтай өвчлөл гарах, тархахаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хориглосон бүсэд нэвтэрсэн малыг гаргах ажлыг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн, нийслэлийн 9 байгууллагын 80 гаруй ажилтан гүйцэтгэж байна. Өдгөө давхардсан тоогоор 1800 гаруй мал гаргаад буй. Малыг гаргасан ч хориглосон бүсэд дахин орж ирэх зөрчил их гардаг тул Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн боловсруулж байна. Журам батлагдсанаар зөрчлийг бүрэн арилгах, мал аж ахуй эрхэлж буй иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчин, зохицуулалт бий болно.
4. Нийтийн тээврийн парк шинэчлэл
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС