АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам Бүгд найрамдах намаас өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай байгаа Д.Трампын эсрэг үүссэн хэргүүд намжих болоогүй байна.
Тодруулбал, түүнийг 1990-ээд онд И.Жин-Кэррол гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг өнгөрсөн оноос эхэлж шалгагдаж эхэлсэн юм. Тэгвэл Нью-Йоркийн тангарагтны шүүх Доналд Трампыг 2019 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа сэтгүүлч И.Кэрролыг гүтгэсэн хэргээр 83.3 сая доллар төлөх шийдвэр гаргажээ.
Д.Трамп энэ шийдвэрийг давж заалдахаа хэлж, энэ мэт өөрийнх нь эсрэг үүссэн хэргүүд нь сонгуультай холбоотой гэсэн байр суурьтай байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч асны хувьд ямар ч хэрэгт холбоогүй, гэм буруугүй гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд И.Кэрролтэй уулзаж ч үзээгүй талаараа хэлж байсан удаатай.