БНСУ-ын кимчиний экспорт 2023 онд дэлхийн зах зээлд түүхэн дээд хэмжээнд хүрч, тус улсын соёлыг олон улс сонирхож буйн томоохон илрэл болсон талаар эх сурвалжууд онцолж байна.
Солонгосын Гаалийн албаны мэдээлснээр кимчиг гадагш тээвэрлэсэн хэмжээ 44,041 тонн болсон нь өмнөх оны 41,118 тонноос 7,1 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин үүнээс өмнөх дээд амжилт нь 2021 онд 42,544 тонн байжээ.
Үнийн хувьд өнгөрсөн онд кимчиний экспорт 156 сая ам.доллар болсон нь түүний өмнөх жилийн 148 сая ам.доллараас 10.5 хувиар өссөн байна. Энэ талаар хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн яамны албан тушаалтан "Өнгөрсөн онд Кимчиний экспорт мэдэгдэхүйц өссөн нь К-контентын нэр хүнд нэмэгдсэнтэй холбоотой” гэсэн юм.
2023 онд кимчи экспортлох чиглэлийн тоо мөн 92 улсад хүрсэн байна. Япон улс 20,173 метрик тонн кимчи импортолж, БНСУ-аас кимчи импортолж буй тэргүүлэгч улс хэвээр байгаа бол АНУ 10,660 метрик тонноор удаалсан байна. Кимчиний экспортыг Япон, АНУ-д нийлүүлж үзвэл Солонгосын нийт экспортын 65 хувийг эзэлдэг гэж тус яамны мэдээлэлд дурджээ.