БНСУ-ын парламент мягмар гарагт нохойг хүнсний зориулалтаар үржүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр тус улсад олон жил үргэлжилсэн маргааныг зогсоож байна.
Тухайлбал, Солонгосчууд чийглэг зуны улиралд нохойн мах идэх нь тэсвэр тэвчээрийг сайжруулах арга гэж үздэг байсан. Гэвч тэд нохойг гэр бүлийн гишүүн гэж үздэг болж, нохой нядалгааны эсрэг тэмцэж эхэлсэн юм. Ихэнх нохдыг махны зориулалтаар нядлахдаа цахилгаанд цохиулж, эсвэл дүүжилдэг гэж амьтны эрхийг хамгаалагчид шүүмжилдэг.
Харин үржүүлэгчид болон худалдаачид нядалгаа нь хүнлэг болох тал дээр ахиц дэвшилтэй байгаа талаар хэлдэг байсан юм. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл зургаан нохой, найман мууртай, амьтанд хайртай, нохойн махны хэрэглээг эрс шүүмжилдэг нэгэн. Түүнийг ерөнхийлөгч байх үед ийм хууль батлагдаж байгаа талаар хэвлэлүүд онцолж байгаа юм. Эрх баригч намаас өргөн мэдүүлсэн, хоёр намын дэмжлэг авсан уг хуулийн төслийг парламентад дийлэнх олонхийн 208 саналаар хоёр гишүүн түдгэлзэж, баталжээ.