
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн гутаан доромжлолыг бууруулах зорилгоор 2019 онд Шинэ Зеландад Sperm Positive-ийг эхлүүлсэн.
"Sperm Positive" банк нь 2019 онд Шинэ Зеландад ХДХВ-ийн халдвартай хүмүүст тулгардаг гутаан доромжлолыг бууруулж, эмчилгээ хийснээр вирусыг илрүүлэх боломжгүй, дамжих боломжгүй гэдгийг олон нийтэд таниулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 2 жил өнгөрчээ. Өнгөсөн хугацаанд сперм банк буюу ХДХВ-ийн халдвартай эр бэлгийн эсийн банкнаас шилжүүлэн суулгаж төрүүлсэн хүүхэд нас хүрчээ.
Sperm Positive төслийн эсийн банкны “хандивлагчид”-ын нэг Виктор "Би 2013 онд ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдоод л би хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй юм байна гэж бодоод ихэд гутарсан” гэж хэлэв. Дараа нь төслийн тухай сонсоод “Нэгт, өөр хосууд хүүхэдтэй болох боломжтой; хоёрт, ХДХВ-ийн халдвартай гэдэг статусаас үл хамааран хүмүүст туслаж мөрөөдлийг нь үнэхээр боломжтой гэдгийг баримтаар нотлох". Хоёр ч удаа эр спермийн донор болсон Виктор одоо хамтрагчтайгаа хамт өөрсдөө хүүхэдтэй болохоор тээгч эх хайж байгаа аж. Sperm Positive төслийн онлайн эр бэлгийн эсийн банк нь ирээдүйн эцэг эхчүүдийг донортой тааруулах шинэ үйлчилгээг Шинэ Зеландын ДОХ-ийн эсрэг байгууллагатай хамтран байгуулжээ. Төслийг санаачлан хэрэгжүүлж буй Positive Women Inc-ийн Жэйн Брунинг хэлэхдээ, хоёр жилийн өмнө байгууллага нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш "илүү их мэдээлэл авах хүсэлтэй хүмүүсээс ирсэн санал хүсэлтийн тоонд дарагдсан" гэжээ.
ХДХВ-ийн халдварыг эмчлэх нь цусан дахь вирусын түвшинг бууруулж, илрүүлэх боломжгүй болгож, эерэг хүмүүс үүнийг эрүүл хамтрагчдаа дамжуулах эрсдэлгүй болсон гэдгийг "илрүүлэх боломжгүй = дамжих боломжгүй" гэдгийг нь олон нийтэд сурталчилах зорилготой юм.
Үндэстэн дамнасан гурван том, урт хугацааны судалгаагаар ХДХВ-ийн халдвартай 3000 орчим бэлгийн идэвхтэй хосыг олон жилийн турш бэлгэвч хэрэглээгүй байхад нь ажигласан бөгөөд эрчүүд дарангуйлах эм хэрэглэж байх үед халдвар авсан тохиолдол нэг ч гараагүй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнууд ХДХВ-ийн халдвартай эрчүүдэд нөхөн үржихүйн талаар зөвлөгөө өгөхдөө болгоомжтой хандсан хэвээр байна. 2017 онд ХДХВ-ийн зөвлөмжид дарангуйлах эмээс гадна PrEP болон "эр бэлгийн эсийг угаах" аргыг ашиглах явдал байв. Томас хэлэхдээ, энэ нь эцэг нь хүүхэддээ халдвар тараах бодит эрсдэлээс болгоомжлох хэрэгтэйг сануулсан утгатай.. ХДХВ-ийн халдвартай хүүхэд эцгийн эр бэлгийн эсээр халдварлаж, ХДХВ-ийн халдваргүй эхээс халдвартай хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
ХДХВ-ийн халдвартай хүмүүс орон сууц, ажил эрхлэлт, эмчилгээ, гэр бүл, хамт олон, олон нийтийн дунд гээд бүх газарт, бүх салбарт гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалттай тулгарсаар байна.
Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн удирддаг ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг гутаан доромжлож буй түвшинг тодорхойлохоор өнгөрсөн онд ХДХВ-ийн халдвартай 188 иргэнтэй ярилцлага хийсэн байна. Бүх оролцогчид ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч гуравны нэг нь хов жив, хэрцгий үг хэллэг, хэл амаар дарамтлах зэрэг нийгмийн гутаан доромжлолыг мэдэрсэн гэжээ. Мөн тэдний талаас илүү хувь нь эрүүл мэндийн байгууллагуудын тэдний эсрэг үзүүлсэн доромжлолын талаар мэдээлсэн байна. Зарим нь ажилгүй болж, тэдний талаас илүү хувь нь сүүлийн нэг жилд сэтгэлийн хямрал, түгшүүр, нойргүйдэлд өртсөн зэрэг сэтгэл санааны маш хүнд байдалтайгаар амьдарч байна.
"Эцэг эх маань намайг ХДХВ-ийн халдвартай болохыг олж мэдээд тэд намайг тусдаа аяга таваг хэрэглэхийг, бас гал тогооны өрөөнд хоол хийхдээ" хавчуур " ашиглахыг хүсч байсан. Энэ нь надад өөрийгөө үнэхээр бохир, бас маш доогуур үнэлэхэд хүргэсэн ” гэж 27 настай оролцогч; өөрийгөө болон хамтрагчаа ХДХВ-ийн халдвартай гэдгээ байрныхаа эзэнд хэлсний дараа "Байрнаас гарах мэдэгдэл өгсөн" гэхчилэн өөрт тохиолдсон гунигт түүх, ялгаварлан гадуурхалтаа дэлгэсэн хүмүүс ч судалгаанд оролцогчдын дунд цөөнгүй байжээ.