Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Бизнес өрөг" нэвтрүүлгийн Live дугаараараа бид “Коронавирусын дараа бизнесүүд яаж өөрчлөгдөх вэ” сэдвээр ярилцлаа. Зочдын онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Л.Цэлмэгсайхан:
- Манай гол захиалагч нар бол олон улсын байгууллагууд, төрийн байгууллагууд байдаг. Нийгмийн хөгжлийн асуудлаар судалгаа авч төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид 10 гаруй төслүүд дээр зэрэг ажилладаг. Коронавирус бүртгэгдснээс болж оффисын ажил бол бүр зогссон байгаа.
Судалгаа авдаг ажлууд зогсч, авсан судалгаагаа боловсруулдаг ажлууд хийгдэж байна.
- Коронагаас болж Аж үйлдвэрийн хувьсгал дижитализм руу шилжих шилжилт хурдасч байна. Бизнесүүд дижитал руу шилж үгүй бол амьд үлдэж чадахгүй нь гэсэн хоёр сонголтон дээр тулж ирж байна.
- Хэрэглээний илүүдэл үүссэн байсан дэлхий коронагаас болж маш хэмнэлттэй, анхан шатны хэрэгцээгээ хангаад амьдарч болдог гэдгийг мэдрүүллээ.
- ЮНИСЕФ-тэй хамтран бид Covid-ийн үеийн цахим сургалтын үр дүн ямар байсан бэ, цаашид юун дээр анхаарах ёстой вэ талаар судалгаа хийж эхлэх гэж байна. Цахим сургалтыг хөгжүүлэх хэрэгтэй.
- Ажил гэдэг ойлголтыг төр хувийн хэвшлийн байгууллагад ойлгуулж өгч байна. Өмнө нь ажил амьдралын тэнцвэр гэж яриад л байдаг болохоос биш галзуу ажилладаг байсан. Энэ хэв маягийг өөрчилж гэр бүлдээ цаг гаргах соёлыг суулгаж өгч байх шиг байна.
- Засгийн газраас бизнесүүдээ дэмжсэн арга хэмжээ авсан нь зөв ч журам нь гарах хүртэл баярлах болоогүй юм билээ. Бизнесийнхэн дунд ойлгомжгүй байдал үүсгэчихлээ.