Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МҮХАҮТ-аас Эдийн засгийн эрсдлийг удирдах багц саналыг ҮАБЗ-д танилцуулсан. Тус саналыг багцалбал:
- МҮХАҮТ-д гишүүнчлэлтэй эсэхээс үл хамаарсан 1100 аж ахуйн нэгжээс авсан судалгаагаар 57.4% коронавирус бизнест нь “маш их нөлөөлсөн” гэжээ. Судалгааны дүнгээр үйлчилгээний эрэлт 60% буурч, бэлэн мөнгөний хомсдол 15%д хүрсэн байна.
- БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсад 4-6 сарын дараа шууд нөлөөлж эхэлдэг байна. Манай нийт экспортын 92 хувь нь Хятад улс руу гардгаас 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг.
- Хятад улсын Статистикийн байгууллагаас гаргасан мэдээллээр тус улсын аж үйлдвэрийн салбарын индес 35.7 хувь буюу түүхэн доод түвшинд хүрсэн гэж гарчээ.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2020 оны эцэст 5.8-6.0 хувьд хүрнэ гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд таамаглаж байсан. ЭЗХАБ-ын саяхан гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд дурьдснаар корона-вирусын халдварын тархалтын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт 1,1 хувиар буурч 4,9 хувьд хүрнэ гэж таамаглал гаргажээ.
- ЭЗХАБ-ын таамаглал Монгол улсын эдийн засгийн өсөлт 1 %-иас хэтрэхгүй байх төлөвтэй байна
- Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хоёрдугаар сарын эцэст Монгол Улсын төсвийн орлого 1.3 их наяд, зарлага 1.5 их наяд төгрөгт хүрч, улсын төсөв 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төвсийн орлого өмнөх оны мөн үеэс 76 тэрбум төгрөгөөр дутлаа.
- Бусад улс орнуудын эдийн засагтаа авч байгаа арга хэмжээ
Төв банкнуудын мэдэгдэл:
- АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0 болгох шийдвэр гаргажээ.
- Австрали 0.5% /-0.25%/
- Малайз 2.5% /-0.25%/
- Япон улс $500 тэрбумаар ЗГ-ын бонд худалдан авахаар болсон.