Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо-гийн эхнэр Софи Трюогоос коронавирусын халдвар илэрлээ. Софи, Их Британи улс уруу аялаад ирснийхээ дараа шинжилгээ өгч хариу нь эерэг гарчээ. Тэрээр хоёр долоо хоног гэртээ өөрийгөө тусгаарлах гэнэ. Харин түүний биеийн байдал тавгүй ч, амин үзүүлэлт хэвийн байгаа аж. Ерөнхий сайд Жастин Трюдо-ийн биеийн байдал хэвийн ямар нэг шинж тэмдэг, зовиру илрээгүй. Гэсэн хэдий ч түүнийг хоёр долоо хоног тусгаарлах юм.
Ерөнхий сайдын эхнэр Софи Трюдо "Вирусээс болоод миний бие таагүй байгаа ч би удахгүй хөл дээрээ босох болно. Гэртээ хөл хорионд орох нь эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай харьцуулшгүй" хэмээжээ.