
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Тайванийн засгийн газар иргэддээ тус бүр 10 мянган тайвань доллар тараах санаачилга гаргасныг мэдэгджээ. Тэрээр өөрийн facebook хуудсандаа уг санаачилгыг энэ сарын 20-нд парламентад ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр авч үзнэ хэмээн бичжээ.
Тайвань нь хиймэл оюун ухааны салбарт чухал ач холбогдолтой чипний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд Bloomberg агентлагийн мэдээлснээр 2026 оны II улиралд Тайванийн эдийн засаг 12.6 хувиар өсөөд байгаа ба оны эцэст тус улс сүүлийн 40 жилд байгаагүй өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй байгаа аж.
Ерөнхийлөгч Лай Чинтэ, “Засгийн газар зөвхөн технологийн салбарт анхаараад зогсохгүй амьжиргаагаа залгуулахаар зүтгэж буй айл өрх бүрд санаа тавих болно.” хэмээн мэдэгджээ.
2025 онд Тайванийн эдийн засаг 8.8 хувиар өсөхөд Тайванийн засгийн газар иргэддээ тус бүр 10 мянган тайвань доллар буюу ойролцоогоор 314 ам.доллар тарааж байсан юм.
Тайвань нь 23 сая орчим хүн амтай бөгөөд тэдгээрийн хэд нь засгийн газраас нэг удаадаа олгох мөнгөн дэмжлэгийг авах нь одоогоор тодорхойгүй байна.









