Хамгийн залуу Улсын заан Б.Сундуйжавын онцлох 10 баримт

Улсын гарди Б.Гончигдамба нутгийн дүү болох Улсын харцага Ш.Пүрэвгарьдын биед ноцтой гэмтэл учруулсан талаар цахим орчинд мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Улсын харцага Ш.Пүрэвгарьд эхнэр Б.Долгоржав цахим хаягтаа энэ талаар бичсэн юм.
Тэгвэл тухайн үед хажууд байсан гэх Л.Үйтүмэн “Ш.Пүрэвгарьд харцага архи хэтрүүлж уучхаад “Би Монголын шилдэг багш нарын нэг хэмээн агсамнаж, найрын зочид руу зохисгүй авирлаж эхэлсэн. Үүнд нь дургүйцсэн Б.Гончигдамба гарди түүнд багш хүний хувьд шаардлага тавьж, хоёр алгадаад хөөгөөд гаргасан. Нэвширтэл нь зодсон юм байхгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн.
Энэ талаар Улсын харцага Ш.Пүрэвгарьд сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбоотой цацагдаж буй мэдээлэлд тайлбар хийлээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан тайлбар өгөх нь зөв гэж бодлоо. Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Аливаа асуудалд эр хүний хувьд аль болох тайван хандахыг хичээдэг. Гэвч Б.Гончигдамба гардийн эхнэрийн төрсөн ах Л.Үйтүмэн тухайн найран дээр байгаагүй атлаа сайтад “Би найрт урилгаар очсон зочин байна” гээд ярилцлага өгсөн байна. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ харсан мэт ярьж, худал мэдээлэл түгээж, доромжилсон өнгө аястай ярьсанд үнэхээр харамсаж байна. Надад өөрийгөө зөвтгөх, хэн нэгнийг буруутгах зорилго байхгүй. Манай гэр бүлийн хүн миний эрүүл мэндийн байдалд санаа зовж, тухайн үед болсон нөхцөл байдлыг цахим орчинд бичсэн байсан. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна” гэжээ.
Г.Хэрлэн









