
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хойд болон зарим бүс нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд гол, мөрний усны түвшин нэмэгдэх, хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын зүүн болон төвийн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр салхилна. Борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус байна. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22…+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн зүүн хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчимд:
Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшин, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
Иргэд, жолооч та бүхэн цаг агаарын мэдээг тогтмол авч, аадар бороо, хүчтэй салхи, аянга цахилгаан, мөндөр болон гол, мөрний усны түвшин нэмэгдэх эрсдэлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.







