
Өнгөрсөн бямба гарагт Ираны Ирак дахь АНУ-ын зэвсэгт хүчний баазад үзүүлсэн цохилтын улмаас АНУ-ын зэвсэгт хүчний нэг албан хаагч амиа алдсан бол өнгөрсөн баасан гарагт Ираны Йордан дахь АНУ-ын зэвсэгт хүчний баазад үзүүлсэн цохилтын улмаас Америкийн 2 цэрэг амь үрэгдэж, 1 цэрэг сураггүй болсон юм.
АНУ, Иран хоёрын харилцан цохилтууд 8 дахь өдрөө үргэлжилж байна. АНУ-ын засаг захиргаа Ираны далайн боомтуудыг бүслэлтэд оруулаад байгаа бол Иран Ормузын хоолойн хөдөлгөөнийг хааж, бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний объектуудад цохилт үзүүлсээр байна.
Вашингтон Иранд үзүүлж буй цохилтууд нь Ормузын хоолойгоор зорчиж буй ачаа тээврийн усан онгоцнуудад заналхийлэх Ираны хүчин чадлыг бууруулах, Йорданд цохилт үзүүлсэн Ираны Исламын Хувьсгалт Гвардийн корпусыг шийтгэх зорилготой гэжээ.
АНУ-Ираны дайн эхэлснээс хойш АНУ-ын 17 цэрэг амиа алдаад байгаа бол сүүлийн 3 долоо хоногт АНУ-ын Иранд үзүүлсэн цохилтуудын улмаас Иранд 50 гаруй хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаад байна.









