
Найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийснээсээ хойш дотооддоо 124.5 сая ам.долларын, олон улсад 139.6 сая ам.долларын орлого олжээ.
Эртний Грекийн зохиолч Хомерын 2700 жилийн настай “Одиссей” туульсаас сэдэвлэсэн, зураг авалтыг нь бүхэлд нь IMAX камераар авсан уг кино К.Ноланы нээлтээ хийсэн даруйдаа хамгийн өндөр орлого олсон бүтээл болжээ.
IMAX кинотеатруудын тасалбарын борлуулалт “The Odyssey” уран сайхны киноны дотооддоо олсон орлогынх нь 24 орчим хувийг, дэлхийн хэмжээнд олсон орлогынх нь 15 хувийг бүрдүүлж байгаа ба тус уран сайхны киног үзэхээр тасалбар худалдан авсан иргэдийн 50 орчим хувь нь 18-34 насныхан байжээ.
“The Odyssey” БНХАУ, Япон, Өмнөд Солонгост нээлтээ хараахан хийгээгүй байгаа аж.









