Шон унаснаас болж, Архангай аймгийн төв болон 18 суманд тог түр тасарчээ

2026 оны 07-р сарын 14-нөөс 2026 оны 07-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 17-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 14-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
14-нд нутгийн баруун хэсгээр, 15-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.









