
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараас хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, долдугаар сарын 12-19-ний өдрүүдэд Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинетууд, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар долдугаар сарын 10-19-ний өдрийг дуустал өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд хариуцлагатай жижүүр ажиллуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохицуулалт хийх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, эмнэлгийн байгууллагуудын мэдээ, мэдээллийг нэгтгэн ажиллана. Иргэд 7799-0101 утсаар (дотуур дугаар 1-4) холбогдон мэдээлэл авах боломжтой.
Тэгвэл
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбай, Хүй долоон худаг зэрэг байршилд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд баярын өдрүүдэд тогтмол ажиллах бөгөөд хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтыг тогтмол үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.









